Wednesday, 5 October 2011

Miss Mongolia 2011 (to Miss International 2011): Tugsuu Idersaikhan * Мисс Монголиа 2011: И.Төгсөө

https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgyNRENhE2c-I9d2OWzNS97yy48H0oeYLiPXr8jsU0DdY3ubRVx9yfuRVVoDzN7iJButE4OB3Inymgi7DGhzx2UrbfAOZG5JINV6YBdYAJz2YMWenLoWGacY-MB1lp7cLziBrE97QKECr8/s1600/mongoliatop3.jpg

ULAN BATOR, Mongolia - Tugsuu Idersaikhan was crowned Miss Mongolia 2011 in Ulan Bator. She will represent Mongolia in Miss International 2011 in Chengdu, China next November. B. Bilgyynzayaa and D. Shyrentsetseg completed the Top 3. (The Times of Beauty)

http://www.busguichuud.com/wp-content/uploads/2011/09/8cae842af68e934cgreat.jpg

“Miss Mongolia-2011” холбооноос жил бүр зохион байгуулдаг Монголын гоо бүсгүй шалгаруулах “Miss Mongolia-2011” наадам Үндэсний циркт боллоо. МҮОНТ-ээр хоёр долоо хоногийн турш реалити шоу хэлбэрээр үзэгчиддээ хүрсэн тус тэмцээнээс шилдэг 16 бүсгүй авьяас чадвар, оюун билгээрээ шалгарч үлдсэн билээ.

“Miss Mongolia-2011” наадмыг үзэхээр 2005 оны мисс Б.Гантогоо, 2006 оны мисс Т.Ундармаа, 2006 оны дэд мисс О.Уянга, 2009 оны тэргүүн мисс Х.Бадамгэрэл, 2010 оны мисс Б.Бадамцэцэг болон олон улсын сонсголын бэрхшээлтэй миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон М.Батчимэг, Б.Алтансоёмбо, Б.Саруул зэрэг дэлхийд Монголынхоо нэрийг цуурайтуулсан үе үеийн миссүүд урилгаар хүрэлцэн ирсэн юм. Энэ жилийн наадмын шүүгчээр Азийн топ модель, “Монгол модель” агентлагийн захирал Д.Болормаа, “Miss Mongolia” наадмын анхны мисс, Азийн модель агентлагийн захирал Ч.Содтуяа, найруулагч Р.Мөнхсайхан, МҮОНТ-ийн захирал Ц.Оюундарь нар ажилласан.

2011 оны Тэргүүн миссийн титмийг Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийн 2-р курсийн оюутан И.Төгсөө зүүж, олон улсын “Miss International” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болсны дээр таван сая төгрөгний мөнгөн шагналын эзэн боллоо.

Дэд миссээр ШУТИС-ийн 1-р курсийн оюутан Б.Билгүүнзаяа шалгаран “Miss Intercontinental” тэмцээнд оролцохоор болсон бөгөөд ерөнхий ивээн тэтгэгч “M Oil” компанийн нүүр царай болж, нэг тонн шатахуун авах эрхээр шагнуулжээ.

“Наран трейд” компанийн “Swarovski” брэндийн нэрэмжит шагналыг хүртсэн Дизайнеруудын холбооны загвар өмсөгч Д.Шүрэнцэцэг “Мисс модель”-ийн титмийг зүүж, дэлхийн топ модель шалгаруулах “Top Model of the World” тэмцээнд оролцох эрхийн эзэн болсон юм.

Түүнчлэн тэмцээний чухал шагналуудын нэг болох “Мисс фото”-гоор Г.Анужин бүсгүй тодорч, “Наран косметикс” компанийн “Tulip” гоо сайхны дэлгүүрийн нүүр царай болсон бол “Мисс авьяас”-аар Дорноговь аймгаа төлөөлөн оролцсон Т.Нарантуул тодорч өргөмжлөл, нэг сая төгрөгний шагнал хүртсэн билээ.

Тус тэмцээнийг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн ивээн тэтгэгч байгууллагууд болох “Mamonde” болон “Монфрэш” компаниуд өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээний нүүр царайгаар Б.Цацралыг сонгож нэг жилийн гэрээ байгуулж ажиллахаар болжээ. Мөн “Монос косметикс” компани 31-р сургуулийн 11-р ангийн сурагч Э.Хонгорзулыг компанийхаа нүүр царайгаар сонгосон юм.

0 comments:

Post a Comment

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More